Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 11-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 11-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 11-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -5.0-6.7 градус хүйтэн, бусад сумдад -7.9-14.2 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 6, Алтайд 5, Баян-Уул, Төгрөг, Халиунд 3 градус дулаан, бусад сумдад 0-2 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -26, Халиун, Есөнбулагт -25, Жаргалан, Тайшир, Цогтод -24, Эрдэнэ, Дэлгэрт -23, Дарив, Хөхморьт, Шаргад -22, Баян-Уул, Чандманьд -21 градус хүйтэн, бусад сумдад -14-20 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -8-12 градус хүйтэн, бусад нутгаар -13-15 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 16, Эрдэнэд 15, Халиун 13, Есөнбулаг, Тооройд 12, Төгрөг, Шаргад 11, Хөхморьтод 10, Баян-Уул, Бигэр, Гуулин, Тайширт 9, Бугат, Тонхил, Дэлгэр, Дарив, Цогт, Чандманьд 8, бусад сумдад 7 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -27, Есөнбулаг, Гуулин, Тайшир, Жаргалан, Чандмань, Эрдэнэд -26, Дэлгэрт -25, Тонхил, Халиунд -24, бусад сумдад -17-23 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Төгрөгт 3.9 мм, Халиунд 2.9 мм, Дэлгэрт 1.9 мм, Шарга, Хөхморьт, Баян-Уулд 1.0 мм, Тонхил, Жаргаланд 0.9 мм, Алтайд 0.8 мм, Есөнбулагт 0.7 мм, Эрдэнэ 0.6 мм, Гуулинд 0.4 мм, Чандманьд 0.2 мм, Бугат, Дарив, Тайшир, Цогтод 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тоорой тосгон, Бигэрт хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Эрдэнэд 30 м/с, Шаргад 20 м/с, Тонхилд 21 м/с, Алтай, Чандманьд 18 м/с, Цогт, Тооройд 17 м/с, бусад газруудад 7-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-6 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.
Цасны мэдээ: 2024 оны 12-р сарын 01-ний байдлаар Халиунд 5 см, Төгрөгт 4 см, Хөхморьт, Баян-Уулд 2 см, Шарга, Эрдэнэд 1 см, Алтай, Тонхил, Цогтод 0 см зузаан цастай 1-10 баллын бүрхэцтэй байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 20 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.